Мэдээлэл технологийн сургууль

Эрхэм зорилго: Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн хэрэгцээг хангахуйц мэдээлэл харилцаа, технологийн боловсролтой “ИНЖЕНЕР”, “ ДИЗАЙНЕР” бэлтгэхэд оршино. МТС-ийн зорилт: Мэргэжлийн сургалтын агуулгыг ижил мэргэжлийн дотоод, гадаадын тэргүүний шилдэг их дээд сургуулиудын жишигт хүргэж, төгсөгчдийн мэдлэг, чадварыг зах зээлийн өнөөгийн эрэлт хэрэгцээ шаардлагыг хангахуйц түвшинд хүргэж, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, материалыг электрон хэлбэрт оруулж, онол, практик хосолсон, латериал сэтгэлгээ, прагмтик сургалт, судалгаа, дадлага явуулахнарийн мэргэжилтэй чадварлаг багш, судлаачтай цахим сургууль болох зорилттой ажиллаж байна. 2018-2019 оны хичээлийн жилд Архитектур дизайны хөтөлбөрийн багийн ахлагчаар Г.Ариунцолмон, багшаар Ш.Болдбаатар, Б.Баасансүрэн, П.Алтанцэцэг, Ц.Энхжаргал нар ажиллаж байна. Харин мэдээлэл технологийн хөтөлбөрийн багийн зөвлөх профессор багш О.Бат-Энх(Ph.D.), Д.Цогтбаатар(Ph.D.), Д.Ууганбаатар(Ph.D.),  хөтөлбөрийн ахлагч Д.Очирбат, багшаар Д.Батсүх, Д.Цэвэлмаа, Б.Алтанчимэг, Г.Даваажаргал(2018.X хүртэл ажилласан), Х.Ууган-Эрдэнэ, Э.Батзориг, Б.Бямбагариг, сургалтын менежерээр   М.Даваадулам нар ажиллаж байна.  МҮИС-ийн нийт багш, оюутан, ажиллагсдын хувьд компьютерийн үйлчилгээний талаар нэн яаралтай тусламж, зөвлөлгөө өгч, үргэлж тусалж байдаг манай тэргүүний инженерүүд МТС-д харьяалагдан ажилладаг. Тухайлбал, Компьютерийн сүлжээний инженерээр2012 оноос Э.Эрдэнсайхан, 2013 оноос Д.Отгонбаяр, 2014 оноос Т.Эрхэмбаяр 2018 оны X сараас Л.Дашмягмар нар  амжилттай ажиллаж, МҮИС-ийн сүлжээ, интернет, хяналтын камер, оюутны картын олголт, компьютерийн засвар, програм хангамжийн үйлчилгээ  зэргийг сүлжээний инженерүүд хариуцан ажилладаг юм. ХАМТЫН АЖИЛЛАГАА Гадаад харилцааны хувьд АНУ-ын Калифорны их сургуультай хамтран нарны энергийг ашиглан дулаан үйлдвэрлэх “Solar Project ” төсөл, Солонгосын Чонжу Их сургуультай 2+2 хөтөлбөрөөр багш, оюутаныг сургаж дадлагажуулах хөтөлбөр тогтмол хэрэгжүүлж байна. Сургалт судалгааны хувьд мэдээллийн технологийн Монголын №1 сургууль болох зорилтын хүрээнд Европ, Азийн өндөр хөгжилтэй орнуудын сургалтын хөтөлбөр болон сургалтын шинэ технологуудыг сургалтандаа ашиглаж байгаа бөгөөд АНУ, Польш, ОХУ, Норвеги, Энэтхэг, Хятад, Солонгос гэх ...