Архитектур дизайны сургууль

Эрхэм зорилго: Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн хэрэгцээг хангахуйц мэдээлэл харилцаа, технологийн боловсролтой “ИНЖЕНЕР”, “ ДИЗАЙНЕР” бэлтгэхэд оршино.Улс орныг үйлдвэржүүлэх, үндэсний үйлдвэрлэл, соёл үйлчилгээг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, иргэдийн сэтгэлд нийцсэн соёлтой үйлчилгээ явуулах, ажил амьдралын таатай орчин бүрдүүлэх хэрэгсэл болсон дизайн урлагийг нийгмийн амьдралын бүх хүрээнд төлөвшүүлэх зорилгоор 2009-2010 оны хичээлийн жилд Монголын Үндэсний Дээд Сургуулийн, гадаад харилцаа, мэдээлэл технологийн тэнхимийн дэргэд  “Компьютер, график дизайн” –ны анги нээснээр дизайны тэнхимийн эх суурь тавигдаж, бакалаврын зэрэгтэй дизайнер бэлтгэх үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. 2012-2013 оны хичээлийн жилд бүрэлдэхүүн салбар сургуулийн дэргэд Дизайны тэнхим зохион байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр Б.Баасансүрэн, зөвлөхөөр Ш.Болдбаатар / Ph.D/ нар томилогдон ажиллав. Архитектур дизайны тэнхимийн зөвлөх багш  тэнхмийн эрхлэгч Б.Баасансүрэн, багшаар Б.Даваасүрэн, М.Очир-Эрдэнэ, Ч.Хишигтогтох, Р.Содбаяр, С.Мөнхдөл, Г.Ариунцолмон, Б.Сувд-Эрдэнэ, Д.Дамдинпүрэв нар ажиллаж байлаа.  2018-2019 оны хичээлийн жилд Архитектур дизайны хөтөлбөрийн багийн ахлагчаар Г.Ариунцолмон, багшаар Ш.Болдбаатар, Б.Баасансүрэн, П.Алтанцэцэг, Ц.Энхжаргал нар ажиллаж байна.