Боловсролын сургууль

Боловсрол судлалын хөтөлбөрийн багийн үйл ажиллагаа, давуу тал Гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан мэргэжилтэн багш нарын эзлэх хувь өндөр Олон жилийн дадлага туршлагатай магистр доктор багш нартай Тав тухтай сургалтын орчин бүхий анги танхимуудтай Судалгаа шинжилгээний ажил тогтмол хийдэг судлаач багш нартай. Манай багш мэргэжлийн хөтөлбөр, мэргэжлийн агуулга сургалтын төлөвлөгөө нь Монгол Улсын боловсролын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн багшийн эзэмших мэдлэг чадвар дадал хандлагыг агуулсан хамгийн шилдэг хөтөлбөр юм. Олон нийтийн ажлын туршлагатай өндөр зэрэглэлийн багш , орчин үеийн боловсрол судлалын тэргүүлэх судлаач багш нараас бүрдсэн мэргэжлийн баг БАГШ мэргэжлийн ангийн оюутанг судлаач–Эрдэм шинжилгээ- дадлагыг удирдан зохион байгуулдаг. Монгол улсын хот хөдөөгийн сургуулиудад нэн хэрэгцэээтэй байгаа бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын багш, математикийн багш, байгаль шинжлэлийн багшийн мэргэжлүүдээр бакалавр, магистрын түвшинд багш бэлтгэдэг. МҮИС-ийн дэргэдэх хүүхдийн “НАХИА” цэцэрлэг, “Монгол Од” дунд сургууль зэрэг клиник дадлагын төвүүдэд багш мэргэжлийн ангийн оюутан 1-4 ангид 4 жил дараалан дадлага хийдэг. Багш мэргэжлийн ангид англи хэлийг 4 жил судлахын зэрэгцээ оюутанд урлаг, спорт, гоо зүйн боловсрол, төлөвшил олгох зорилгоор тусгай сонгон суралцах хөтөлбөр хэрэгжүүлдэг. Төгсөгчидөө 4-р ангид нь “ Багшлах эрхийн шалгалтанд тусгай хөтөлбөрөөр бэлтгэхийн зэрэгцээ төгсөөд ЕБС-д шууд ажиллахаас гадна оюутан өөрөө хувийн хэвшлийн цэцэрлэг, ба бага сургууль, сургалтыг төв байгууллан ажиллах чиглэлээр төгсөгчдөд зориулсан сургалтыг зохион байгуулдаг. Боловсрол судлалын хөтөлбөрийн багийн бэлтгэсэн мэргэжилтэн нь ЕБС,СӨБ-д багшлахаас гадна боловсролын байгууллага, төрийн болон төрийн бус бүхий л албан газарт ажил эрхлэх боломжтой болно. Багшийн мэргэжлийг сонгох нь орчин үед дараах давуу талуудтай. Үүнд : -Багш мэргэжил монгол улсын хот хөдөөд хамгийн түгээмэл эрэлттэй ...