Анагаах ухааны сургууль

Эрхэм зорилго: Мэргэжлийн өндөр ур чадвартай, хүмүүнлэг, олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээний мэргэжилтэн бэлтгэдэг, боловсрол, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч шилдэг сургууль байна. Зорилт: Дэлхийн шилдэг сургалтын технологийг сургалтандаа ашиглах Судалгаа шинжилгээний олон улсын чиг хандлагыг тусгасан тэргүүлэх зэргийн инноваци, эрдэм шинжилгээний байгууллага болох Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу сургалт явуулдаг улсын хэмжээний яаралтай тусламжийн сургалтын төв болох Ирээдүйн эмч, эмнэлгийн мэргэжилтэнд ёсзүй, харилцаа, хандлагын төлөвшил олгох ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА АУС нь дэлхийн шилдэг сургалтын технологийг сургалтандаа ашиглах, судалгаа шинжилгээний олон улсын чиг хандлагыг тусгасан тэргүүлэх зэргийн эрдэм шинжилгээний байгууллага болох зорилтын хүрээнд гадны шилдэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгуулагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Стэнфордын Их Сургууль, АНУ Чoсаны Их Сургууль, БНСУ Тайпейн Анагаах Ухааны Их Сургууль, Тайвань Daegu Haanu Их Сургууль, БНСУ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ Сургууль байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд оюутны тоо 5 дахин, багшлах боловсон хүчний тоо 8 дахин өсч, одоогоор 5 хөтөлбөрийн баг, 42 эрдэмтэн багш ажиллаж байгаагийн 10 нь эрдмийн зэрэг цолтой,  1111 оюутан суралцаж байна. Дараах мэргэжлийн  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. - Анагаах ухаан- Уламжлалт анагаах ухаан- Нүүр ам судлал- Нийгмийн эрүүл мэнд- Эм зүй- Сувилахуй- Биоанагаах- Хөдөлгөөн засал 2018 онд сувилахуйн мэргэжлээр анхны төгсөлтөө хийж 13 сувилагч бэлтгэсэн нь 100% мэргэжлийн  ажлын байранд амжилттай ажиллаж байна Оюутнуудын хэрэгцээ шаардлагыг хангасан химийн, биологи, молекул биологи, гистологийн  лаборатори, эмнэлзүй, нүүр ам судлал, уламжлалт анагаахын ур чадварын танхим, сувилахуйн ур чадварын төв зэрэг бүрэн тоноглогдсон сургалтын орчинтой.  МҮИС-ийн АУС нь орчин үеийн техник, технологоор хангагдсан  олон улсын стандартад тохирсон,  их сургуулийн ...