Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль
Эрхэм зорилго: Эдийн засаг, бизнесийн ухааны чиглэлээр олон улсын хөгжлийн нийтлэг хандлагад нийцсэн эрдэм шинжилгээ сургалт инноваци суурилсан үйл ажиллагаа явуулж даяарчлагдаж буй дэлхийд өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэнэ. Эдийн Засаг бизнесийн удирдлагын сургуулийн түүхэн замнал: 1998-1999 - Гэгээрлийн сайдын 1998 он 7-р сарын 9-ний өдрийн 154 тоот тушаалаар “Чандмань-Эрдэнэ” коллеж байгуулагдсан бөгөөд “Эдийнз асагч”, “Эрхзүйч” мэргэжлээр бакалаврын сургалт явуулж эхэлсэн. 1999-2000 - Эдийн засгийн салбарыг байгуулж, 500 гаруй сурах бичгийн фондтой номын сан байгуулав. - БСШУ-ны сайдын 2000 оны 5-р сарын 31-ний өдрийн 172 тоот тушаалаар “Бизнесийн эдийн засаг”, “Олон улсын худалдаа”, “Аялал жуучлалын эдийн засаг” мэргэжлийн бакалаврын сургалт явуулах эрх авсан. 2000-2001 - Гэгээрлийнсайдын 2000 оны 5-р сарын 18-ны өдрийн 126 тооттушаалаарХэнтийаймгийнӨндөрхаанхотод “Чандмань-Эрдэнэ” коллежийнхарьяасургуульбайгуулагдаж “Бизнесийнудирдлага”, “Санхүүгийнудирдлага” мэргэжлээрбакалаврынсургалтявуулжэхэлсэн.- Бизнесийн эдийн засаг, Олон худалдаа мэргэжлийн бакалаврын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. 2001-2002 - БСШУ 2002 оны 5-р сарын 23-ны өдрийн 36 тооттушаалаар “Чандмань – Эрдэнэ” коллежнь “МонголынҮндэснийколлеж” болжөргөжсөн.- Санхүүгийн удирдлага, Бизнесийн удирдлага мэргэжлийн тусгай зөвшөөрөл авсан. 2002-2003 - “Эдийнзасагч” мэргэжлээранхны төгсөлт хийж 39 оюутан бакалаврын зэрэг авсан. 2003-2004 - 2003 оны 5-р сарын 23 өдөр “Монголын Үндэсний коллеж” анх удаагаа магадлан итгэмжлэгдэв. 2004-2005 - БСШУ 2004 оны 7-р сарын 20-ны өдрийн 238 тоот тушаалаар “Монголын Үндэсний коллеж” нь “Монголын Үндэсний Дээд” сургууль болов.- 2004 оны 8-р сарын 30-нд Эдийн засгийн тэнхимээс Аялал жуучлалын тэнхим салж тусдаа үйл ажиллагаа явуулж эхлэв.- “Нягтлан бодох бүртгэл”, “Маркетингийн удирдлага” мэргэжлүүдийн тусгай зөвшөөрөл авч бакалаврын сургалт явуулж эхэлсэн. 2005-2006 - Биеэ даасан анхны салбар сургуулиудын нэг болж ЭЗБУС-ийн анхны захирлаар Ц.Нацагдорж сонгогдож ажиллахаар болов. - ...
Бүрэлдэхүүн сургуулиуд
- Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль
- Олон улсын харилцааны сургууль
- Уул уурхай, эрчим хүч, инженерийн сургууль
- Анагаах ухааны сургууль
- Аялал жуулчлал газрын харилцааны сургууль
- Барилга инженерийн сургууль
- Боловсролын сургууль
- Мэдээлэл технологийн сургууль
- Архитектур дизайны сургууль
- Урлагийн сургууль
- Хууль зүй удирдлагын сургууль


