Олон улсын харилцааны сургууль

ОУХС БАЙГУУЛАГДСАН ТҮҮХЭН ЗАМНАЛ Монголын Үндэсний Дээд сургуулийн удирдах зөвлөл, үүсгэн байгуулагчдын саналыг үндэслэн 2001 оны 11 сарын 05 өдрийн 127 тоот тушаалаар"Хүмүүнлэгийн ухааны тэнхим"байгуулагдсан нь өнөөгийн Олон Улсын Харилцааны сургуулийн үндэс болжээ. Тухайн үед анхны эрхлэгчээр Х.Ариун-Эрдэнэ томилогдон ажиллаж байв. 2004-2005 оны хичээлийн жилд Монголын Үндэсний Дээд сургуулийн"Хүмүүнлэгийн ухааны тэнхим"нь Бүгд найрамдах Солонгос улсын"Jeonju"-гийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар тус хичээлийн жилдСолонгос хэл, орон судлал"-ын мэргэжлийн ангиа шинээр нээсэн байна. 2005-2006 оны хичээлийн жилд Компьютер гадаад хэл, Компьютер програм хангамж зэрэг мэргэжлийн ангиудыг шинээр нээснээр Мэдээллийн технологийн тэнхим байгуулагдаж улмаар Хүмүүнлэгийн ухааны тэнхим",Мэдээллийн технологийн тэнхим"-үүдийн бааз суурь, сургалт-судалгааны чиглэлийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, Монголын Үндэсний Дээд сургуулийн удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл, захиргааны зөвлөлийн хурлаас"Гадаад хэл, Компьютер, Менежментийн салбар сургууль" (ГХКМС)-ийг байгуулсан нь МҮИС-ийн түүхэнд 4 дэх салбар сургууль болсон ба анхны захирлаар дэд профессор П.Алимаа ажиллаж байсан. ГХКМС нь Солонгос хэл орон судлал, Хятад хэл орон судлал, Япон хэл орон судлал, Компьютер програм хангамж, Компьютер график дизайн, Олон улсын гадаад харилцааны ажилтан, Англи хэл орон судлал, Орос хэл орон судлал, Англи хэлний-орчуулагч зэрэг мэргэжлүүдээр сургалт явуулж  байсан. 2008-2009 оны хичээлийн жилд өргөжин тэлж, түүний бүрэлдэхүүнд дараах тэнхимүүд шинээр нээгдсэн байна. Үүнд: Ерөнхий эрдмийн тэнхим Дорно дахины хэл судлалын тэнхим Англи-Америк судлалын тэнхим Олон улсын харилцааны тэнхим Мэдээлэл технологийн тэнхим Математикийн тэнхим 2011-2012 оны хичээлийн жилээс програм хангамж, график дизайн, компьютер гадаад хэлний мэргэжлийн ангиуд болон математикийн тэнхим, мэдээллийн технологийн тэнхмүүдийг ММТС сургууль, гадаад хэл орон судлал, олон улсын харилцааны ангиудыг ...